Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд: Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана. Тусгаарлах байрны төлбөр: – 0-3 настай хүүхэд үнэгүй, – 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг, -13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг, Унааны зардал: – Том хүний зардал 20.000 төгрөг, – 0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжинд, – 6-12 хүртэлх насны хүүхдийг 10.000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.  Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх. Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН … Continue reading Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд